СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-29

Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна.

Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа.

Тус компанийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын иргэн Ким Сон Чёл нь 2002 оноос нарийн ногоо тариалж, туршилт, судалгааны ажлаа эхэлсэн бөгөөд “Бялхам ивээл” ХХК-ийг 2007 онд байгуулсан.

Тус компани нь нийт 3 га ашигтай талбай бүхий зуны 66, үрсэлгээний 24 хүлэмж, мөн задгай талбайд туршилт, судалгааны зорилгоор төмс, чихэрлэг төмс, навчит ногоо, усан үзэм зэрэг 30 гаруй төрлийн ногоо, жимс тариалж байна.

Үүнээс тарвас, амтат гуа, үрлэн помидор, өргөст хэмх, амтат чинжүү, хулуу, кимчи байцаа, эрдэнэшиш, хаш, бүдүүн ногоон сонгино, сармис гэх мэт 11 нэр төрлийн нарийн ногоог борлуулдаг.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус компанийн хүлэмжийн болон дагалдах тоног төхөөрөмж гаалийн импортын татвараас чөлөөлөгджээ.

“Бялхам ивээл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ким Сон Чёл хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх зорилготой “Хүнсний хувьсгал”-ыг дэмжиж байгаагаа хэллээ.

Хүн амын хэрэгцээнд эрүүл, чанар, шим тэжээл сайтай хүнсний ногоо нийлүүлэх үйл ажиллагаандаа шинэ, дэвшилтэт арга технологиудыг нэвтрүүлж ажиллахаас гадна нийслэл болон Завхан, Ховд, Дундговь, Төв, Сэлэнгэ аймгийн нарийн ногоо тариалагчдад тус арга, технологио урилгаар заадаг талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

2023 онд улсын хэмжээнд 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо тариалсан бөгөөд урьдчилсан балансаар

Цаашид хүнсний ногооны зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлж, технологийн шинэчлэл хийснээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бололцоо бүрдэнэ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 1,700 гаруй аж ахуйн нэгж 450 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэх хөрөнгийн зээл аваад байна.

Үүний

Өнөөдөр улсын хэмжээнд 120 га талбайд хүлэмжийн аж ахуйн үйл явуулж байгаа бөгөөд үүний 30 га нь өвлийн хүлэмж юм. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үүнийг 50 га болгон нэмэгдүүлэх зорилт тавьсан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.