СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-29

ХҮН нам: Ногоон автобусны арлын дугаарыг шалгахад 1993 онд үйлдвэрлэсэн машин гэх мэдээлэл гарч ирсэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ХҮН намаас нийслэлийн нийтийн тээврийн хэрэгцээнд зориулан худалдан авсан автобусны худалдан авалтын талаар мэдээлэл хийв. 

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр:

-Сүүлийн таван жилийн хугацаанд нэг их наядыг автобусанд оруулжээ. Өчигдөр ногоон гэх автобусыг очиж үзсэн. Үүнээс гадна нийслэл 224 улаан автобус оруулж ирсэн. Ногоон автобус дизель хөдөлгүүртэй. “Daewoo” компаниас худалдаж авсан гэж ярьж байгаа. Нийтдээ 600 автобус бөгөөд нэг бүрийн үнэ нь 336 сая төгрөгөөр авсан гэсэн. Үүн дээр нэмээд 150 цахилгаан хөдөлгүүртэй автобус оруулж ирж байгаа. Энэ нь 620 орчим сая төгрөгийн үнэтэй. Түүнээс гадна дунд оврын автобус 50 ширхгийг оруулж ирж байгаа гэх мэдээллийг өгч байна. “Тэнүүн-Огоо” ХХК нь тендерээр сонгон шалгаруулалтаар авсан гэж тайлбараа өгсөн. Энэ бүрэлдэхүүнээрээ газар дээр нь очиж үзээд миний бие салоны байдлыг харсан. Голчилж манай инженер А.Отгонбаяр деталь зураг, кузов засвар, арлын дугаарыг авсан. Нийслэлийн худалдан авсан автобусыг яагаад төрийн нууцад хамруулаад байгаа юм бэ.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа гүйцэтгүүлэх тухай хуулийн заалтыг хэрэглээгүй вэ гэдэг дээр гайхаж байна. Хуулийн 3.4 заалт руу оруулаад энэ бүхнийг нууцлах замыг нээсэн байдаг. Энэ нь бидний анхаарлыг маш их татаж байна. 

ХҮН намын Баянзүрх дүүргийн намын хорооны дарга А.Отгонбаяр:

-Ногоон автобус шинэ үү, хуучин уу гэдгийг өчигдөр үзсэн нөхцөл байдлаас тайлбарлая. Арлын дугаарыг шалгахад 1993 онд үйлдвэрлэсэн машин байна гэдэг мэдээллүүд гарч ирсэн. Мэргэжлийн хүмүүс сайтаас шалгасан. Машины арлын дугаар хүний хурууны хээтэй адил, дахин давтагддаггүй зүйл.

Автобусны урд хаалганы хэсэгт гэрэл тусгаад харвал зэвтэй, арын тээшний зүүн хэсэгт будаг, замаск хийгдсэн, автобусны доод хэсэгт олон нүхэлсэн, эрэг боолт нь дутуу, дунд хаалганы хэсэгт будаг хийсэн, цаасан скоч байсан. Автобусны урд хаалганы доод нугасны хэсэгт ногоон будаг хийсэн байсан. Эндээс харахад уг автобусыг үйлдвэрлэлийн аргаар бус гар аргаар угсарсан байдал харагдсан гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бямбадорж
1 жилийн өмнө
59.153.87.41

ulsin tumriin hog oruuj ireed bahad yaaj mongol uls yaaj hogjinoo baahan awilgal awsan noshnuudaa shorndon haaaga ogoh heregtei butsaaj ogoo icheeh baitsan noshnuud harjil baida manai ard irgred ene awtobusad shuuha bolchoo huuchin Nisaan Dizeliin tsenher awtobus yag shnin baisan tiimel awtobus heregtei bga shvv

Зочин
1 жилийн өмнө
139.5.218.94

1993 оныг 2023 болгох маш гоё санаа. нэг онигоо санаанд орлоо. албан газрын жижүүр шөнийн шалгалтын үеэр нам унтаж байсныг шалгагч дэвтэр дээр нь нам унтаж байлаа гэснийг жижүүр ном уншиж байлаа гээд зассан байдаг. энэ бол үнэн явдал. "

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.