Нисдэг тэргээр эрэн хайж байсан хүүгийн цогцсыг олжээ
Дорнод аймгийн Хэрлэн сум, 2 дугаар баг, 2 дугаар цэцэрлэг, халуун усны орчмоос есдүгээр сарын 25-ны 17 цагийн үед 7 настай Г.С хүү гэрээсээ гараад сураггүй алга болсон дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Улмаар Дорнод аймгийн онцгой комисс Хэрлэн сумын 2-р багийн нутаг дэвсгэр орчим нисдэг тэргээр агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм. Харин хүүг өнөөдөр Чойбалсан хотын баруун захад нас барсан байдалтай олдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Урьдчилсан үзлэгээр гадны нөлөөтэй нас барсан гэж үзэж байгаа юм байна.
Дорнод аймгийн цагдаагийн газар хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.