Сүүлийн өдрүүдэд зарим нутгаар цас орж эхэлсэн учир зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, автомашин цасанд боогдож болзошгүйг ОБЕГ-аас анхааруулав.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт “Баарангийн даваа” гэх газар хоёр автомашин цасанд суусан тухай дуудлага, мэдээлэл өнгөрсөн шөнийн 00:50 цагт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 10 километр замыг туулан 01:35 цагт очиход Ховд аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан зургаан зорчигчтой “Тоёота раум” загварын суудлын машин, гурван зорчигчтой “VOLVO FH440” загварын ачааны автомашин цасанд суусан байжээ. Улмаар цасанд суусан машиныг хоёр цаг ажиллаж, татан гаргажээ.
Иймд цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, цасан шуургатай үед холын замд гарахгүй байхыг нийт иргэд, олон нийтэд онцгойлон сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.