СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүхбаатарын талбайд “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөг маргааш болно

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Стандарт, хэмжил зүйн газрын 100 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд маргааш /2023.09.28/-ны өдөр Сүхбаатарын талбайд “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгт Стандарт, хэмжил зүйн газар, харъяа салбар газрууд болон 21 аймгийн хэлтсүүд оролцож иргэдэд үйл ажиллагаа, үйлчилгээгээ таниулан мэдээлэл өгч, чанараар тэргүүлэгч харилцагч байгууллагуудын үзэсгэлэн худалдаа болно.

Мөн хүрэлцэн ирсэн иргэдийн дунд нээлттэй микрофон ажиллаж, стандартын талаархи иргэдийн дуу хоолойг сонсох юм.

Өдөрлөгт Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Сорьцын хяналтын газар, Хэмжих хэрэгслийн, шалгалт баталгаажуулалтын газар, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газар, Нийслэлийн лаборатори, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газар, Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төв болон 21 аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтсүүд оролцоно.

Өдөрлөгөөр:

-Олон Улсын стандартыг бүртгүүлэн хэрэглэх мөн байгууллагын стандарт бүртгүүлэн, хэрэглэх
-Масс хүчний лабораторид хамаарах зам талбай, гүүр, газрын хөрсний хатуулга шалгах багаж буюу шмидтын алхыг газар дээр нь шалгана
-Замын цагдаа, уул уурхай, аж ахуйн нэгжид ашиглагдаж байгаа согтуурлын түвшин тогтоох багаж драгерийг шалгаж баталгаажуулна
-Иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх “нээлттэй микрофон” ажиллана
-Иргэдийн худалдааны жин баталгаажуулахаас гадна даралтын аппарат этолан авч шалгалт баталгажуулалт хийнэ
-Стандартын шаардлагыг хангуулахад хэмжил зүйн үүрэг, ач холбогдол
-Эрдэнийн чулууг тодорхойлж, гэрчилгээ олгох, алтан эдлэлийн сорьцыг рентген төхөөрөмжөөр шалгах, иргэдэд үнэт эдлэл худалдан авахад анхаарах зөвлөгөө өгнө.
-Экспорт, импорт, органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын талаарх мэдээлэл өгөхөөс гадна танин мэдэхүйн сонирхолтой туршилтуудыг хийнэ.
-Импортоор оруулж ирж байгаа автомашинд цацрагын бохирдолт шалгах, сургууль, цэцэрлэг, ажлын байрны агаарт радон хийн хуримтлалын хэмжээ тодорхойлох, тус газруудын агаараас дээж авч, бичил биетний бохирдлыг илүүлэх, усны үлдэгдэл хлор тодорхойлоно.
-Төлөвлөгөөт сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах эрхийг олгохоос гадна стандартын үйлчилгээг үзүүлнэ.
-Тохирлын гэрчилгээтэй, аюулгүйн тэмдэгтэй төв, орон нутгийн бренд бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдаа дэлгэгдэнэ. Үүнээс гадна монгол дарханы ур шингэсэн бүтээлийн дуудлага худалдаа зохион байгуулагдана.

Мөн Талх чихэр ХХК, Сүү ХК, Өгөөж чихэр боов ХХК, Грийн групп ХХК, Аз хур ХХК, UBC бренд класстер, Хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Отгонхүү, Монбэйкэри ХХК, Боса кондитер, Айс марк ХХК, Сатуран фүүдс ХХК, Шар доктор зэрэг аж ахуйн нэгжүүд хамтран оролцож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.