СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-09-27

Багш нарын цалин урамшуулалд есдүгээр сард 95,6 тэрбум төгрөг шилжүүлжээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 сарын өмнө

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 2 дахь жилдээ зохион байгуулжээ. Үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан талаар БШУЯ-наас мэдээллээ.

Хоёр дахь удаагийн гүйцэтгэлийн үнэлгээнд Ерөнхий боловсролын 681 сургууль, 28382 багш, 912 мянган суралцагч хамрагдлаа.
Багшийн гүйцэтгэлийг 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг. Үнэлгээг сургуулийн удирдлагууд, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, суралцагч, багш өөрөө өгдөг. Харин байгууллагын үнэлгээг 8-25 оноо бүхий 6 шалгуураар хэмждэг.

Эхний жилийн үнэлгээгээр багш нарын 43 орчим хувь нь урамшуулалд хамрагдаж байсан юм. тэгвэл энэ удаагийн үнэлгээний үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 51,7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж 10-25 хувийн урамшуулал авч байна. Энэ

Харин сургуулийн өмнөх боловсролын тухайд нийт багш нарын 50,6 хувь, нийт цэцэрлэгийн 41,4 хувь нь урамшуулалд хамрагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээгээр сургуулиудын 47 хувь нь урамшуулалд хамрагдана. 

2021 оны 9 дүгээр сард Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалин урамшуулалд 45,9 тэрбум төгрөг, 2022 оны 9 сард 69,1 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны 9 сард 95,6 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.

Цэцэрлэгийн багш нарын цалинд 2021 оны 9 дүгээр сард 24,3 тэрбум төгрөг, 2022 оны 9 дүгээр сард 35,2 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны 9 сард 60,1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгожээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ард
7 сарын өмнө
66.181.176.234

БАГШ ЭМЧ НАРЫН ЧАДВАР МАШ МУУ МАНАЙ УЛСАД. ҮНДСЭНДЭЭ ЯГ ОНООСОН ЦАЛИНГАА Л АВЧ БАЙГАА УЛС. ГЭВЧ ТЭД БАС ҮР ХҮҮХЭДТЭЙ, ХҮН УЧИР ИДЭЖ УУЖ БАЙРАНД СУУХ ЁСТОЙ.ГЭТЭЛ ӨНӨӨГИЙН ЦАЛИНГААР ИД ШИДТЭН Л БИШ ЮМ БОЛ АМЬДРАХ БОЛОМЖ ОГТ АЛГА.

ард
7 сарын өмнө
66.181.176.234

БАГШ ЭМЧ НАРЫН ЧАДВАР МАШ МУУ МАНАЙ УЛСАД. ҮНДСЭНДЭЭ ЯГ ОНООСОН ЦАЛИНГАА Л АВЧ БАЙГАА УЛС. ГЭВЧ ТЭД БАС ҮР ХҮҮХЭДТЭЙ, ХҮН УЧИР ИДЭЖ УУЖ БАЙРАНД СУУХ ЁСТОЙ.ГЭТЭЛ ӨНӨӨГИЙН ЦАЛИНГААР ИД ШИДТЭН Л БИШ ЮМ БОЛ АМЬДРАХ БОЛОМЖ ОГТ АЛГА.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.