СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Замын-Үүдийн авто замын боомт дөрөв хоног ажиллахгүй

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баярын өдрүүдэд Замын-Үүдийн авто замын боомт амарна.

“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баярын өдөр буюу 2023 оны есдүгээр сарын 29, 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Замын-Үүдийн авто замын боомт амарна гэж Гаалийн газраас мэдээллээ.

Харин дээрх өдрүүдэд Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.