Морь уралдуулах, шагай няслах төрлийн аваргуудыг шалгаруулжээ

Баянхонгор аймагт 2023 оны 09 сарын 22-24-ны хугацаанд зохион байгуулагдаж буй “Нээлттэй Баянхонгор аймаг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй спортын зарим төрлийн дүн гарч, шилдгүүдээ шалгаруулжээ.

382197625 625548429751156 1655113709822136010 n

382240443 625548983084434 8263845236676643008 n

Шагайн наадгай буюу морь уралдуулах эрэгтэй төрөлд: А.Ганбаатар, Э.Энхтөр, Н.Батдэлгэр
Морь уралдуулах эмэгтэй төрөлд: Н.Лхагвасүрэн, Г.Алтанцэцэг, Б.Сийлэгмаа
Шагай няслах төрөлд: Р.Ариунаа, Г.Сувдчимэг, Б.Энхцэцэг
Шагай шүүрэх төрөлд: А.Даваажав, О.Хайдав, Ч.Алтансүх
Ширээний теннисний эрэгтэй төрөлд: И.Ариунсан, М.Лхамсүрэн, Ц.Доржготов
Ширээний теннисний эмэгтэй төрөлд: Б.Эрдэнэчимэг, И.Цэцэгээ, Ч.Дулмаа
Байт харвааны эрэгтэй төрөлд: А.Баттөр, М.Амарсайхан, Г.Бямба-Очир
Байт харвааны эмэгтэй төрөлд: Х.Эрдэнэзаяа, Л.Чонцол, П.Сийлэгмаа нар тус тус шилдгээр шалгарч, эхний гурван байрын шагналын эзэд болжээ.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, АЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Сарангарав, ХХААГ-ын дарга У.Балжинням нар гардуулан өгсөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.