У.Сүрэнжав дэлхийн медальтан боллоо

Сурталчилгаа
У.Сүрэнжав дэлхийн медальтан боллоо

Мексик улсын Веракруз хотноо паратаеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. 

 

Паратаеквондогийн ДАШТ-д манай улсаас монголын паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дараах дөрвөн тамирчин дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор оролцож байна. 
Манай бүрэлдэхүүн:
- К44 ангиллын -63кг жинд Дэлхийн таван удаагийн аварга, "Алдар" спорт хорооны тамирчин, МУГТ Г.Болор-Эрдэнэ
- К44 ангиллын 58кг жинд ОУХМ Х.Тимербек
- К44 ангиллын 70кг жинд Д.Болорсүх
- К44 ангиллын 57кг жинд У.Сүрэнжав нар оролцож байна. 

ДАШТ-ий эхний өдөр манай улсаас У.Сүрэнжав, Х.Тимербек нар тулалдлаа. Х.Тимербекийн хувьд эхний тойрогт Аргентин, удаах тойрогт Маракко улсын тамирчдыг илт илүүрхэн буулган авч медалийн төлөөх тулаанд Испанийн тамирчинтай тулалдаж ялагдал хүлээснээр шагналт тавдугаар байранд орлоо. 

Харин У.Сүрэнжавын хувьд маш гайхалтай тулааныг үзүүлж хүрэл медалийн болзол хангасан хэдий ч хагас шигшээ тулаанд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны тамирчин Гарсиа Куйжанод ялагдсанаар хүрэл медаль хүртлээ. 

Манай тамирчид шагналт байр болон хүрэл медаль хүртээд зогсохгүй олимпын эрхийн өндөр оноог цуглуулж, чансаагаа ахиулсан байна. 

Өнөөдөр /есдүгээр сарын 23-ний шөнө/ К44 ангиллын -63кг жинд Дэлхийн таван удаагийн аварга, "Алдар" спорт хорооны тамирчин МУГТ Г.Болор-Эрдэнэ, К44 ангиллын 70кг жинд Д.Болорсүх нар тулаанаа хийнэ. 

МУГТ Г.Болор-Эрдэнийн хувьд хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан "Veracruz 2023 World Para Taekwondo Grand Prix" гран при тэмцээнд түрүүлээд байгаа ба өнөөдөр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Япон болон Кот-д'Ивуар улсын тамирчны ялсантай тулалдана. 

К44 ангиллын -63кг жингийн оноолт

Д.Болорсүхийн эхний тойрогт Казахстан улсын тамирчинтай тулалдах оноолттой байна. 

К44 ангиллын -70кг жингийн оноолт 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0