Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд авто уралдаан зохион байгуулсан зөрчилд хариуцлага тооцжээ

Ховд аймгийн Буянт сумын Норжин хайрхан багийн Улаан бураа багт бартаат замын "WESTERN CUP – 4x4" баруун бүсийн уралдаан есдүгээр сарын 16-ны өдөр болжээ. Ингэхдээ усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг ноцтой зөрчжээ.

Иймд Хар нуур- Ховд голын сав газрын захиргаанаас газар дээр нь ажиллаж хууль тогтоомжийн дагуу Ховд аймгийн Буянт сумын ЗДТГ болон аймгийн Цагдаагийн газрын Экологийн албанд холбогдох хэргийг шилжүүлж хохирлын хэмжээг тооцуулан хариуцлага тооцож, нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлэхээр болжээ. 

Сав газрын газрын балансын нэгжид хамрагдах Баян-Өлгий аймгийн ус бохирдуулагчийн судалгаанд үндэслэн Бугат, Цэнгэл, Буянт, Улаан хус, Баяннуур, Дэлүүн сумдын хаягдал усны дүгнэлтийг гаргасан байна.

Тус сав газрын захиргаанаас Буянт, Ховд гол дагуух намрын хог цэвэрлэгээний ажлыг 10 дугаар сарын эхний долоо хоногт хийхээр төлөвлөжээ.

381128603 663574122577027 595146596119442165 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.