?Д.Сумъяабазар: Э.Бат-Үүл даргын нэг алдаа нь зөвхөн орон сууц барихаар төлөвлөөд, хот 26-р хороо шиг юм болоод байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, богино болон урт хугацаанд агаарын бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

Дулааны цахилгаан станц агаарын бохирдолыг голлон үүсгэж байна. Автомашин болон гэр хороолол мөн нөлөө үзүүлж байгаа.Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирдолтой хэсгийг Баянхошуу, 7 буудал, Баянбүрд орчим гэж тооцоолсон. Хамгийн их бохирдолтой хэсэгт хотын хүн амын 50-аас дээш хувь нь амьдарч байна.

Агаарын бохирдолтой ихтэй тухайн хэсгүүдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино хугацаанд арга хэмжээ авч ажиллана. Түгжрэл буюу хэт их ачааллаас үүдсэн дуу чимээний бохирдлыг ДЭМБ-аас стандарт хэмжээг нь 60 дб гэж тооцсон байдаг. Улаанбаатар хотын дуу чимээ дундаж нь 75 дб байна. Харин ачаалал ихтэй үедээ 80-150 дб болдог.

712,992 автомашины 72.1 хувь нь суудлынх, 16.1 хувь нь ачааны, 8.1 хувь нь бусад. 10 жилийн насжилттай 528,695 тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ нөхцөл байдал агаарын бохирдолд нөлөөлж байна.

Цаашид холбоос замыг нэмэгдүүлж, тойрог замаа яаралтай хурдан барина. а. Э.Бат-Үүл даргын нэг алдаа нь 70:30 буюу зөвхөн орон сууц барихаар төлөвлөөд, 26 дугаар хороо шиг юм болох гээд байгаа юм. Хотод 40 хувь нь барилга, 30 хувь нь ногоон байгууламж, 15 хувь нь зогсоол, 15 хувь нь явган зам байгууламж гэсэн стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Хотын багц хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байгаа. Түгжрэлийг бууруулж хурдаа нэмж автомашинаас гарч буй дутуу ислийг бүрэн гүйцэд шатаана. Автобусны нэг эгнээ явах боломжгүй зам дээр нэмэлт нэг эгнээ тавих зохицуулалтыг хийнэ. 

Судалгаагаар “Хүний өндрөөр хэмжээнд үзэхээр хамгийн их агаарын бохирдлоор амьсгалж байгаа нь хүүхдүүд байна. Тиймээс бид замын стандартыг өргөн болгож ногоон байгууламж, замын хашаа, грашуудыг буулгаж шинжлэх ухааны тооцооллоор шат дараатай ажлуудыг хотоос хийж хэрэгжүүлж байна.

Тоосонцрын бохирдол бүхий хэсгийн 150-аас доош метрт буй иргэд бүх төрлийн тоосонцорын бохирдолд өртөж байдаг бөгөөд энэ нь нөхөн үржихүйн тогтолцоо, амьсгалын тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, зүрх судасны тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлж байдаг. Иймд авто замын ойролцоо хэсгээр бага насны хүүхдээ тэвэрч, 150 метрээс дээш өргөж явах нь зүйтэй.

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар олон төвт хотын тогтолцоог хөгжүүлж, 36 мянган айлыг орон сууцжуулснаар агаарын бохирдол 21%-иар буурна.

Хамгийн их бохирдолтой хэсэгт 72 сургууль 71976 сурагч, 52 цэцэрлэг 12480 бага насны хүүхэд, 14 эмнэлэг 168965 өвчтөн байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.