Ираны иргэд зам, тээврийн ослоор амиа алдав

Орон нутагт зам, тээврийн осол ихээр гарч, гадаад, дотоодын иргэд эрүүл мэнд, амиараа хохирох тохиолдол буурахгүй байна. Уржигдар л гэхэд Хэнтий аймагт Ираны хоёр иргэн зам, тээврийн ослын улмаас амиа алджээ.

Тус аймгийн Цэнхэрмандал сумын нутаг, Илжигний уурхайн орчимд Исламын Бүгд Найрамдах хэргийг өдгөө тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн бай­цаах тасагт шалгаж байна.

Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Саусгоби сэндс” ХХК-ийн Нар жаргахын уурхайн хашаанд осол гарч, манай улсын болон өмнөд хөршийн иргэн гэмтжээ. Тус уурхайн хашаанд тоосжилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдгаас болж эл осол гарсан бөгөөд хятад, монгол жолоо­чийн хөл гэмтсэн аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.