СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-09-19

Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 20-нд эхэлнэ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 сарын өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 20-ноос 22-ны хооронд зохион байгуулахаар товложээ. Энэ удаагийн шалгалтын бүртгэлийг наймдугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна.

Төрийн албаны тухай хуульд зааснаар уг шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан. Улмаар энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон зохион байгуулж байна. Энэ удаагийн буюу 3 дугаар улирлын ерөнхий шалгалтыг нийслэлийн нутгийн захиргааны Яармаг дахь цогцолборт зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлөөс бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.