СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-02

Гашуунсухайт боомтын нүүрс экспортлосон хэмжээ түүхэн дээд үзүүлэлт тогтоов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Гашуунсухайт боомтоор өчигдөр 1512 тээврийн хэрэгслээр 194,948.7 тонн нүүрс экспортлосон нь түүхэн дээд үзүүлэлт болов.

2019 онд Гашуунсухайт боомтоор 20.5 сая тонн нүүрс экспортод гарч түүхэн дээд хэмжээнд хүрч байсан бол 2023 оны 1 сараас 08-р сарын 31-ний өдрийн байдлаар 23 сая тонн нүүрс экспортолж түүхэн дээд хэмжээг давуулжээ.

Өчигдөр тус боомтоор 1512 тээврийн хэрэгслээр 194,948.7 тонн нүүрс экспортод гаргасан байна. Энэ нь манай улс нүүрс экспортод гаргаж эхэлснээс хойших 30 гаруй жилийн хугацаанд нэг өдөрт хил нэвтэрсэн экспортын дээд хэмжээ болж байгаа юм.

Гашуунсухайт дахь гаалийн газар 2023 онд 35-38 сая тонн нүүрс экспортод гаргахаар ажиллаж байна

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.