СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-08-25

Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарлахгүй

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн өглөөний 07 цагаас эхлэн 1 сарын хугацаанд ажил хаялтыг хэсэгчилэн зохион байгуулахаар санаачилж, мэдэгдлээ хүргүүлээд байсан. Тэгвэл уурхайчид “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын захиргааны хүсэлтээр хамтын гэрээний хэлэлцээрт суухаар болжээ. 

Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос дараах мэдээллийг өгөв. 

“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн түүхийг бүтээлцэж, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн зогсох эрхгүй хөдөлмөрлөж буй ажилтнууд, уурхайчид та бүхэн минь эвлэлдэн нэгдэж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж нэгэн зорилгын төлөө хамтран зүтгэж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна.

ҮЭ-ийн холбооноос Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, мөн Ил уурхайн Уулын ажлын хэсгүүдэд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн өглөөний 07 цагаас эхлэн 1 сарын хугацаанд ажил хаялтыг хэсэгчилэн зохион байгуулахаар санаачилж, мэдэгдлээ хүргүүлээд байсан.

Иймд дээрх газруудад ажил хаялт зарлах хугацааг түр зогсоож байгаа бөгөөд хэлэлцээрээр тодорхой үр дүнд хүрэхгүй, асуудлыг шийдвэрлэхгүй, хугацаа алдах нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил хаялтыг хуулийн дагуу үргэлжлүүлэн сэргээх болно болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

Шинээр байгуулагдах хамтын гэрээг одоогийн хэрэгжиж буй хамтын гэрээний нөхцөлөөс дордуулахгүйгээр илүү таатай нөхцөлөөр, сайжруулан батлах болно.

Нийт ажилтнууд, уурхайчид та бүхэн минь эв нэгдлээ улам батжуулж, бидний үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж, хүнд цаг үед нэгэн зорилгын төлөө хамтран зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.