25 настай эрэгтэй зам тээврийн ослоор амиа алджээ

Хан-Уул дүүрэгт экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөж, машины эд ангид хавчуулагдаж амиа алджээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн автозамын уулзвар, автозамын зорчих хэсэгт экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөн экскаваторын эд ангид хавчуулагдсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг ОБЕГ энэ сарын 25-ны өдрийн 02.45 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход байсан тул “Холматра”-гийн задаргааны багаж ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.