Зургаан настай охиныг шал угааж чадахгүй байна гэж зодсон этгээдийг шалгаж байна

"Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ..... дугаар тоотод хүүхэд зодоод байна" гэх дуудлага, мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас иргэн Ч, С нарын үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, насанд хүрээгүй хүүхдүүдийг Түр хамгаалах байранд хамгаалалтад авчээ.

Олон нийтийн сүлжээний "Аавуудын групп" хуудсанд нэг иргэн “Зургаахан настай нялх үрийг маань аяга угааж, шал угааж чадахгүй байна хэмээн зодож г.ий, п..да гэж харааж тэрнийгээ бичлэг хийн над руу явуулж дарамтлах юм. Хаана хандаж, яаж тэмцэх ёстой вэ, би энэ хүмүүстэй?" хэмээн нийтэлсэн.

Тус асуудлаар ЦЕГ-аас тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр "Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ..... дугаар тоотод хүүхэд зодоод байна" гэх дуудлага, мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас иргэн Ч, С нар /ээж, эмээ/-ын үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, насанд хүрээгүй хүүхдүүдийг Түр хамгаалах байранд хамгаалалтад авах ажлыг зохион байгуулж байна” гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.