Машинтайгаа сураггүй болсон эмэгтэйн цогцсыг олжээ
Гэрээсээ автомашинтай гараад сураггүй болсон эмэгтэйн цогцсыг модноос дүүжлэгдсэн байдалтай олжээ.
Орхон аймгийн харьяат иргэн М нь наймдугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт гэрээсээ автомашинтай гараад сураггүй болсон, автомашиныг нь Хар модтойн даваа гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 12 км/-аас олж, 08 дугаар сарын 23-нд онцгой байдлын байгууллагаас тусламж хүссэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид иргэн М /33 настай, эмэгтэй/-ыг наймдугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллажээ. Ингээд мөн өдрийн 09:35 цагт Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Хар модтын даваа” гэдэг газар, ой модон дотор модноос дүүжлэгдсэн байдалтай цогцсыг олж Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.