Гэрээсээ машинтай гарсан эмэгтэй сураггүй алга болжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн М нь наймдугаар сарын 22-ны 09:00 цагт гэрээсээ автомашинтай гараад сураггүй болжээ.

Автомашиныг нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 12 км-т орших Хар модтойн даваа гэдэг газраас олсон тухай дуудлагыг 23-ны 04:30 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 33 настай эмэгтэйг өнөө өглөөний 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.