ТЕГ-аас "60 тэрбум"-ын хэргийг сэргээн шалгаж эхэлжээ
"60 тэрбум"-ын хэрэг анх найман жилийн өмнө ил болж байв. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө л дөө. Энэ хэрэг мөрдөх байгууллагууд дамжиж хэдэн жил явсны эцэст шүүхээр орсон. Гэхдээ энэ хэргийг шударга шийдээгүй гэж олон нийт үздэг.
"...60 тэрбум"-ын хэргийн шийдвэрлэлт нь хэлмэгдүүлэлт болсон. Золиос болгож зарим хүнийг шийтгүүлээд гол хүн нь үлдсэн" гэдэг. Тэгвэл энэ хэргийг ТЕГ-аас сэргээн шалгаж эхэлсэн байна. Ингэснээр УИХ-ын дарга асан М.Энхболд дуудагдах бололтой.
Мөн түүнийг сүүлийн өдрүүдэд дуулиан шуугиан тариад байгаа хотын газрын асуудалтай холбоотойгоор шалгаж эхэлсэн байж болзошгүй гэх мэдээлэл байна.
Б.ДАМДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 164 (7149)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.