СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Имарт "Бичил цэцэрлэгт хүрээлэн"-г ашиглалтад орууллаа

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 сарын өмнө

Нийгмийн хариуцлагаа дээдлэгч Имарт Баянгол салбарын VI хорооны нутаг дэвсгэрт байрлах 98-р цэцэрлэгийн хажуу талын 1800м2 талбайг ногоон байгууламж бүхий “Бичил цэцэрлэгт хүрээлэн” болгосон. 

Төсөл хэрэгжихээс өмнө энэхүү газар нь хог хаягдлын үлдэгдэл болон зэрлэг өвсөөр дүүрэн байсан бөгөөд нийтийн эзэмшлийн хэсгийг Имартын хамт олон 100% өөрсдийн санхүүжилтээр тохижууллаа.

 Тухайн талбайн хог хаягдлыг бүрэн цэвэрлэн, хөрсний бохирдлыг ариутган сэргээж, өмнө тарьсан байсан моднуудыг дахин сэргээн бордох ажлыг 14 хоног үргэлжилсэн. 

Төслийн хүрээнд 500м2 газарт зам талбайн хучилтын ажил болон явган зам, тухлан суух сандалуудыг суурилуулсан бөгөөд 1300м2 талбайд зүлэгжүүлэлт, 35 ширхэг 3 метрийн өндөртэй гацууруудыг шинээр суулгаснаар олон улсын жишигт нийцэхүйц "Бичил цэцэрлэгт хүрээлэн"-ийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дууслаа. 

Тун удахгүй Баянгол дүүрэг буюу 10-р хороололд Имартын шинэ салбар нээлтээ хийнэ. 

Та бүхэн тухтай үйлчлүүлээрэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

тайж эрдэнэ
8 сарын өмнө
202.21.108.5

Сайтар харж хамгаалж байхгүй бол ажилгүй, хотоор нэг шавсан орон нутгаас хууль бусаар шилжин ирсэн золбингууд хамаг модыг нь суга татаад, сандал тоглоомыг нь эвдэлнэ шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.