СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-08-15

Их, дээд сургуулийн хичээл наймдугаар сарын 28-нд эхэлнэ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Их дээд боловсролын байгууллагын хичээл энэ сарын 28-нд эхэлнэ гэдгийг БШУЯ-наас мэдээллээ. 

Энэ талаар БШУЯ-ны Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Шинэбаяр "Энэ хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний өдөр хэвийн үргэлжлэх эсэх талаар эцэг эх, олон нийт их асууж байна. Тодруулбал уг өдөр нь баасан гараг, өндөр хэмжээний айлчлалтай холбоотойгоор өөрчлөлт орох эсэх талаар асуусан. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн тухай хуульд хичээл, сургалтыг есдүгээр сарын 1-нд эхлүүлнэ гэж заасан байдаг. Хэрэв есдүгээр сарын 1-нээс хойш өөр өдөрт эхлэх бол УИХ-аар шийдэх хэмжээний асуудал юм. 

Харин их дээд боловсролын байгууллагууд наймдугаар сарын 21 гэхэд оюутнууд хичээл сонголтоо хийгээд, 28-наас хичээл эхэлнэ. Есдүгээр сарын 4-нд нээлтээ хийх байдлаар зохицуулалт хийсэн. Сургуулиуд байршлаасаа хамаараад 7:40, 08:00, 08:40 цаг хичээл эхлүүлнэ. Мэргэжил, үйлдвэрлэл сургалтын байгууллагуудын нээлт есдүгээр сарын 4-нд болно" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.