БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-наас виз мэдүүлэгчийн тоог нэмжээ
Ойрын өдрүүдэд БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст виз мэдүүлэгчдийн тоо огцом өсөж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан, виз мэдүүлэгчдийн БНХАУ руу зорчиход шаардлагатай виз мэдүүлгийг түргэн шуурхай гүйцэтгэх үүднээс ажлын өдрийн виз мэдүүлгийн цаг товлолтын тоогоо түр хугацаагаар нэмж буйгаа тус Консулын хэлтэс мэдэгджээ.
Виз мэдүүлэх шаардлагатай иргэд тус ЭСЯ-ны албан ёсны цаг товлолтын вэбсайтнаас үлдсэн цагуудыг харан, шаардлагын дагуу цаг товлолтоо хийж, урьдчилан виз мэдүүлэх боломжтой юм. Харин цагаа амжилттай товолсон виз мэдүүлэгчид тухайн цагаасаа хоцролгүй, өөрийн биеээр ирж виз мэдүүлэхийг БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-наас анхааруулав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.