СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-12

Шуурхай штабт үүрэг чиглэл өглөө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлд энэ сарын тавны өдөр орсон усархаг аадар борооны улмаас уруйн үерт автсан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт одоогоор 221 албан хаагч, 40 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.

Үерийн улмаас нийт 554 айл өрх орон гэргүй болсон учир ОБЕГ, НЗДТГ-аас гэр олгож, Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас 21 дүгээр хороонд орших Богдын аманд шинээр суурьшлын бүс байгуулж, 2 гэрээт экскаватор, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Цэргийн штаб, Газар зохион байгуулалтын 40 албан хаагч ажиллан, 20 айлд гэрийг нь барьж, тавилга, эд хогшлыг байршуулж өглөө. Мөн 21, 27, 29 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд үерт өртсөн 119 аж ахуй нэгж байгууллагын 14568 м2 талбайд жавелион, антиссептик бодисоор мананцар үүсгэгч ашиглан ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн бол 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 27 айлын 18900 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлээд байгаа юм.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-ын Шуурхай штабт ажиллаж, цаашид үерийн нөхцөл байдал нэмэгдэх хандлагатай учраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлын үед хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, өдөр тутмын бэлтгэл, бэлэн байдлыг хангахад онцгой анхаарахыг үүрэг болгожээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.181.40

Ганц Баянзүрх дүүрэг ч биш бусад дүүргийн орон сууцны хороололд тогтсон уснаас ялгаагүй жорлон үнэртэж байгаа Машины дугуйгаар зөөвөрлөгдөж хаа сайгүй тарсан Сүхбаатарын талбайд ч нян зөөвөрлөгдөж ирсэн байгаа. Иймд ковидын үе шиг бүх хотоо ариутгах хэрэгтэй . Бүх хороо СӨХ үүдэд хлорын шохой жавлинийн уусмал тарааж өгөхгүй бол сургууль цэцэрлэг орохоор улсаараа халдварын голомт болно.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.