СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-11

Алсын зайд нислэг үйлдэх "Хубилай хаан" агаарын хөлөг Чингис хаан нисэх буудалд газарджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

МИАТ ТӨХК болон AerCap компаниуд 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлөг өнөөдөр “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд газарджээ.

Боинг-787-9 онгоцны их биеийн 50% нь композит материал буюу бал чулуун нийлэг материал тул илүү хөнгөн болж нислэгийн алслалт нэмэгдэнэ. Мөн 15000 км буухгүй шууд нисэхээс гадна Улаанбаатараас Ази, Европ, Австрали, Хойд Америкийн аль ч хот руу нисэх боломжтой.
Боинг-787-9 онгоц нь 292 хүний суудалтай, дэлхийн хамгийн том цонхтой зорчигчийн онгоц юм. Мөн шатахуун зарцуулалт бусад том оврын онгоцноос 20% бага аж.

Боинг-787-9 эхний ээлжид Сөүл, Франкфурт, Стамбул чиглэлд, ирэх оны эхний хагаст багтан АНУ руу шууд нислэг үйлдэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.