Шинэ нисэх буудалд нээлттэй ажлын байрууд зарлагджээ
Ажлын байрны нэр: Авто зогсоол, тээврийн хэлтэст Тээвэр бүртгэлийн ажилтан /түр орон тоо-3/
Гүйцэтгэх үүрэг:
Авто зогсоол, дулаан зогсоол ашигласны төлбөрийг программын тусламжтай авах,
Ээлжийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг хөтлөх (Ээлжийн тайлан болон бусад холбогдох бичиг баримт)
Төлбөр тооцоогоо нягтлах, тулгах,
Бэлэн орлогыг банкинд тушаах, валют солих, посын машиныг ажиллуула,
Үйлчлүүлэгчдийг үнэн зөв мэдээллээр ханган “Тээврийн хэрэгсэл хүлээлцэх хуудсыг” бөглөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалган хүлээж авах хүлээлгэн өгөх,
Нисэх буудлын Зорчигч терминалын барилгаас үйлчлүүлэгчдийн тээврийн хэрэгслийг хүлээн авч, аюулгүй жолоодон дулаан зогсоолд байршуулах,
Дулаан зогсоолын барилгаас Зорчигч терминалын барилга руу үйлчлүүлэгчдийн тээврийн хэрэгслийг аюулгүй жолоодон хүлээлгэн өгөх,
Үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай, соёлтой, үйлчлэх,
Хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой бусад чиг үүргийг хэрэгжүүлэх
Холбогдох хууль, дүрэм журмыг дагаж мөрдөх
Тавигдах шаардлага:
Түгээмэл мэргэжлийн 5-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай,
Үйлчилгээний болон нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр ажлын туршлагатай бол давуу тал болно.
Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн (Excel, Word, Power point, болон арван хуруугаар шивдэг байх)
Жолооны хүчин төгөлдөр үнэмлэхтэй
Төлбөр тооцоо, “ПОС-ын программ дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Харилцааны өндөр соёлтой
Сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай
Багаар ажиллах чадвартай
Хэрвээ та ажлын байрыг сонирхож байвал hr@nubia-llc.mn гэсэн и-мэйл хаягаар анкетаа илгээнэ үү.
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2023.08.14-ний 10:00 цаг
CV-г ЭНД дарж татаж авна уу.
Жич: Анкетаа илгээхдээ и-мэйлний утга хэсэгт горилж буй ажлын байрны нэрээ заавал бичнэ үү.
Холбоо барих: 7128-7395, 85050519

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.