Бусдын цээжин тус газар нь хутгалж, аминд хүрчээ

Цагдаагийн байгууллагад "Хутгалуулсан хүн ухаан алдсан байна" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 10-ны 01.00 цагийн үед бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 38 настай эрэгтэй Э-г 36 настай И цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Иймд иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, оройн цагаар гэрэлтүүлэггүй гудамж талбайгаар зорчихдоо аюулгүй байдлаа хангаж,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.