Драгон авто вокзалыг нүүлгэх шийдвэрээ эргэж харахыг хүсэв

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос авто вокзалыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв.

Хот хоорондын тээвэрчдийн холбооны тэргүүн Б.Ёндонжамц:

-Драгон авто вокзалыг нүүлгэх шийдвэр ЗТХЯ-наас гарсантай холбогдуулан мэдээлэл өгье. Тус авто вокзал 2001 онд байгуулагдсанаас хойш өдийг хүртэл байршилдаа үйл ажиллагаа явуулж байна. Драгонд хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийгээд стандарт хангасан авто вокзал барих ажлыг энэ оны тавдугаар сараас эхлүүлсэн. Уг авто вокзалаас орон нутгийн 30 гаруй чиглэлд зорчигч тээврийн автобус явдаг. Драгон авто вокзалыг стандартын дагуу нүүлгэхийг эсэргүүцэхгүй. Гэхдээ тавдугаар баазын цаана буй Номин Холдингийн агуулах руу нүүлгэх шийдвэр гаргасан. Тэнд стандартын бус, гурван чиглэлд богино эргэлтийн автобус явдаг газар. Драгон авто вокзалыг нүүлгэх шийдвэр нь иргэд, үйлчлүүлэгчийг хохироосон шийдвэр гэж үзэж байна.

Драгон Холдингийн нэгдүгээр давхар Автотээврийн Үндэсний Төвийн өмчид шилжсэн байдаг. Гэтэл энэ өмч хөрөнгөө орхиод өөр тийш нүүлгэх гээд байгааг бид гайхаж байна. Драгон авто вокзалыг нүүлгэх шийдвэрээ эргэж харахыг хүсэж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.