Ардчилсан намаас нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарыг гурав хоногийн дотор огцрохыг шаардав
Ардчилсан намаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцруулах шаардлагыг хүргүүлэв.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг 72 цагийн хугацаанд огцруулах мэдэгдэл бүхий албан шаардлагыг НЗДТГ-ын дарга И.Баатархүүд өгөв.
Тус шаардлагад өнгөрсөн 7-р саруудад орсон аадар бороо нийслэлийн дүүргүүдийн 140 гаруй барилга, байгууламжийг үерт автуулан, оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан ч холбогдох албан тушаалтнууд дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Төлөвлөлт, зохион байгуулалтгүй суурьшлын бүсүүдэд болсон үер 2023.08.05-ны өдөр дахин давтагдаж эцэст нь 4 хүний амь нас эрсэдлээ. Эрх мэдэл, албан тушаалтайгаа зууралдсан хариуцлагагүй албан хаагчид, авлигад идэгдсэн төр эрдэнэт хүний амь нас, амьд явах эрхэд ноцтой хохирол учруулсаар байна. Цаашид нийслэлчүүд бид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хариуцлагагүй албан тушаалтан, хотын удирдлагуудад найдаж чадахгүй гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.