Туул голын салаанаас хэн болох нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Туул” голын салаанд хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэх дуудлагыг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ОБГ-т наймдугаар сарын 06-ны өдрийн 16:32 цагт өгчээ.

Дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход хэн болох нь тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцос “Туул” голын салаанд хайргадаж тогтсон байсныг 10 минут ажиллан гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.