СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-06

Голуудын усны түвшин огцом нэмэгдэх нөхцөл бүрджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас үертэй байгаа голуудын мэдээллийг хүргэж байна. 

Наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар:

-Онон голын нийт уртын дагууд, Хэрлэн, Ерөө голуудын эхээр, Сэлэнгэ мөрний дунд болон адгаар, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-55 см нэмэгдсэн байна.
-Орхон /Сүхбаатар, Орхонтуул/, Хараа гол /Дархан хот/, Үүр гол /Цагаан-Үүр/, Халх /Ялалт баг/, -Хархираа /Тариалан/, Онон, Балж /Дадал/ Хэрлэн гол /Чойбалсан/ Туул гол /Лүн/ орчимд үерийн төвшинг 10-40 см, Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/, Хөгшин-Орхон гол /Хархорин/, Онги гол /Сайхан-Овоо/ орчимд үерийн төвшинг 5-10 см даван үерлэж байна.
-Хүдэр гол /Хүдэр сум/ орчимд үерийн аюултай түвшин 8 см даван үерлэж байна.

Наймдугаар сарын 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан тул жижиг гол, хуурай сайрын сав газар хийгээд татам, эрэг хөвөө дагуу суурьшсан ард иргэдийг гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.