Үерт урссан 10 сартай хүүгийн цогцсыг олжээ
Өчигдөр орой Баянзүрх дүүрэгт нүүрлэсэн үерийн гамшгийн үеэр 10 сартай хүүхэд сураггүй болсныг эрэн хайж байгааг албаныхан мэдээлж байсан. Тэгвэл хүүгийн цогцсыг олсон тухай өнгөрсөн шөнө аврагчид мэдээлэв.
Цогцсыг үерт урссан автомашинаас нэг километр орчим зайтай газраас олж, цагдаагийн шүүх шинжилгээний албанд шилжүүлсэн байна. Осол гарах үеэр хүүхэд эцэг эхийн хамт Приус загварын автомашинд зорчиж байжээ.
Хүүгийн эцэг эхийн биеийн байдал хүнд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.