Баянзүрх дүүргийн Дарь-Эх, Цагаан даваа орчимд уулын ус үерлэн барилгын хогтой бууж ирснээс үүдэн явган хүний зам, авто замын хашлага эвдэрч сүйдэн, их хэмжээний лаг, хог хаягдал, шороо авто зам руу түрж оржээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт газар дээр нь ажилласан юм.
Аадар бороо орж эхэлснээр машинууд бөглөрч, хоёр минутын дотор хуйларсан ус бууж ирэн, машинуудыг авч явсан гэж иргэд ярьж байлаа. Уулын дөрвөн амны ус нийлж үерлэн буусан бөгөөд энэ нь 1982 оны үерээс даруй хоёр дахин их хүчтэй байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Усны өндрийн түвшин 1.6 метр байжээ.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа:
-Энд суурьшлын бүс байдаггүй байсан. Сүүлийн жилүүдэд суурьшлын бүс бий болж, газар олгож, голын голдирол хааж барилга байшин барьсан. Үерийн улмаас 150 метр газарт хоёр метр орчим өндөр шороо дүүрсэн. Манай ажилтнууд 21:00 цагаас хойш бүх хүн хүч, тоног төхөөрөмжөө төвлөрүүлэн ажиллаж байна гэлээ.
Тус уулын ус үерлэн буусан газарт үерийн далан байдаг, тэр нь Сэлбэ голтой нийлдэг ч барилгын хог шороо дүүрч, ус зам руу хальжээ. Холбогдох албаныхан эхний ээлжид зорчих хэсгээ чөлөөлөхөөр ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар олон иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө, цаашлаад амь насаараа хохирч байгаад харамсаж буйгаа илэрхийлж, яаралтай, шуурхай арга хэмжээ авч ажиллана гэдгээ онцолсон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэгээд тэр уулын ам нийлсэн газраа үерийн далангаа босголдоо
Харин тийшдээ нэгэнт л суурьшлын бүс бий болгож байж дагаад далан энэ тэрээ хийх л ёстой ш дээ
Дэлхий нийтээр болж байгаа байгалийн гамшгийг яалтай билээ.Улстөржүүлж тэнэгтэж байхаар эвтэй байж даван туулж гарц шийдлээ олох хэрэгтэй.Нам солигдож даргыг огцруулаад үeр зогсох уу?Арай л тэнэгтэх юмаа.
Уул ус газар шороогоо ухахаа больж бүх лицэнзээ цуцал.Газрын гагнаас тасарч байгаль хариугаа аваад байнаа.
Danshig naadmiin haraal. Shar huvalz nariin buruu zan uiliig tenger gesgeej bga ni ene.
erguuted bgarai nariin zaigaar ursaj bgam chn teglgu yadiin. 82 ond iim chigjsen zai zavsargu bgagu
Tim bol ymar atsaa bichhuudee... Hetsuu bgaa humuusin nohtsol bdlig sain medeelj ogoorei. Ydaj humuus haraad tuslana.
Уул ус хангай,догшин байгалиа хайрлахгүы бна даа . Бидний эцэг өгөдөөс үлдсэн юм шүү дээ,бүү ухаад эвдээ. Байхаар байгаль дэлхтй хилэгнэж бгаа юм даа, Байгалийн гамшиг гээч энэдээ
Бас ингэж худлаа яриад яах вэ.Гэрчлэх хүмүүс зөндөө бий.Харин тэр үерийн дараа далан давхараас хороололоор хийгдсэн үерийн далан байгаа шүү.Түүхээсээ суралцмаар ахдаа ядаж.
Энэ их ус бороо,үерийг Сумъяабазар л оруулаад,үерлүүлж байгаа бололтой,Бодвол өөр аймаг сумдад болж байгаа үер усыг тухайн газрын засаг дарга нар л оруулж байгаа байхдаа.
Ус барьцгүй. Өндөр газар өргөө гэрээ барь гэдэг өвгөдийн үгийг санаж яваарай монголчуудаа.
1982oni uerin ued hot odoo shig im shavaaraldsan baigaagvi shuu.Huduunuus shiljin iregsed ch duraaraa gazar songon suurishdgvi , hotod shiljin iregsdig tuluvluguuteigeer burtgen gazar olgodog baisan ue.1982oni ue hugjim bujgin ard tal 64delguurees 100ail hurtel ih uer us turen ursaj baisan .Ene ued hailaast ,7buudlin uerin sudal deer buusan ailuud hohirson selve gol ch guehen baisan ailin hurgugch ed materialuud ursaj baisan .Sots nigem soligdon ardchilsan nigemruu shiljih uees ehlen 2006-2007onoos zambraagvi ih nuudel hotod bii bolson.
Ярих амархан хэрэгжүүлэх л хэрэгтэй .Төрийн албаны шалгалтыг шилэн болгох хэрэгтэй.Ulsaa hugjuulii gevel zam guur injenerin shugam orchin uein tehnologoor ,irgedin amidralig deeshluulehin tuld uildverjuuleh tal deer ulsaas bodlogotoi ajillmaar baigaam .Zaluu ueinhee huch hudulmurig gadni orni hugjild zartsuulah bish eh orond nb ajlin bair nemegduulj tsalin hangamj deer nb bolomj bololtsoog nb hangah heregtei bna .Ulsaas huduu oron nutagruu irgedig suurishn togtvortoi ajillah nuhtsuluur nb hangaj ugvul hotod shavaaraldaad baihgvi l baih .
Энэ бол эхлэл байж мэднэ. Гамшиг хаа сайгүй учраа алдлаа. Дэлхийн цаг уур төсөөлөх аргагүй болж бна. Эрдэмтдын тооцоогоор харьцангуй тайван байх цаг хугацаа 4-5 жил гээд байгаа . Дэлхий маань хөгшрөөд ачааллаа даахгүй болж бна уу даа...
Хүнд хэцүү байгалийн гамшиг шүү дээ. Эвтэй бж бүгд хамтран даван туулж, ус зайлуулах далангаа бгуулж, суурьшлын зөв зохион бгуулалт хий.