Орон сууцад буудсан эр өмнө ч галт зэвсэг барьж танхайрч байжээ
Баянгол дүүргийн 30 дугаар хороо буюу олны нэрлэж заншсанаар X хороооллын 24 дүгээр байрны тагтан дээрээс нэгэн иргэн дээш хэд хэдэн удаа буудаж буй бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдаж, тэр хавийн оршин суугчдыг айдаст автуулсан.
Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага өчигдөр 13.05 цагийн үед ирсний дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид очсон байна. Дээрх байрны хоёрдугаар давхарт оршин суудаг, чөлөөт уран бүтээлч, уран барималч иргэн Ц.Г гэх 55 настай эр өөрийн эзэмшлийн “Вепрь” загварын буугаар хоёр удаа буудаж танхайрсан аж. Түүний ийн авирлах болсон шалтгаан нь дээд давхруудад нь амьдардаг иргэд тагтан дээрээсээ хогоо хаясантай холбоотой аж. Ц.Б тухайн үед гэртээ ганцаараа, архи уусан бөгөөд гэр бүлийнхэн нь эзгүй байсан гэнэ. Тэрбээр өмнө нь бас галт зэвсэг ашиглан танхайрч байсан зөрчилд холбогдсон нэгэн юм байна.
Зөрчилд холбогдогч Ц.Б өмнө нь ямар нэг байдлаар ял шийтгүүлж байгаагүй бөгөөд өчигдөр түүнийг эрүүлжүүлэх байранд саатуулсан гэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.