Иргэн Х.Чингисхаан есөн өрлөгийн хамтаар дэлхийг мориор тойрохоор морджээ

Иргэн Х.Чингисхаан дэлхийг мориор тойрон аялахаар болсон талаараа хоёр сарын орчмын өмнө манайд мэдээлж байсан билээ. Тэрээр дэлхийг мориор тойрох аяллаа тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч "морьд туранхай" гэх шалтгааны улмаас хойшлуулж байгаагаа өгүүлж байсан юм. 

Юутай ч тэрээр наадмын үеэр есөн өрлөг гэх залуусаа дагуулан аялалдаа гарчээ. 

364184375 271516505600595 3888720791927525843 n (1)

Тэд дэлхийг гурван жилийн хугацаанд тойрно гэж төлөвлөж байгаа бөгөөд мориор Астана, Москва, Лондон хүрээд, АНУ-ын нийслэл Вашингтон руу усан онгоцоор явахаар төлөвлөж байгаа аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.