Вьетнам эмэгтэйг бүлэглэн хүчиндсэн 17-20 насны гурван эрэгтэйг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02 цагийн орчимд “Гадаад улсын иргэн бусдад хүчиндүүлсэн” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, 07 дугаар сарын 31-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд Бүгд найрамдах социалист Вьетнам улсын иргэн 20 настай, эмэгтэй нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа такси барихад тухайн машинд байсан Монгол Улсын 3 иргэн дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон.

Тухайн хэрэгт 17-20 настай Б,Т,Н нарыг холбогдуулан шалгаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.