Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойгоор юу, юу үзэж болох вэ

Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг та бүхэнд толилуулъя. 

Баяр наадам 29-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр буюу 31-ний даваа гарагт Хан тайшир уулын аймаг -Эрдэм шинжилгээний III хурал, Хүүхдийн баяр наадам, Хан Тайшир экспо-2023 үзэсгэлэн худалдаа, шүдлэн насны морьдын уралдаан, хүндэтгэлийн концерт тоглогдож, ""Хотулун гүнж" УСК үнэ төлбөргүй гарна. 

Баяр наадмын үндсэн арга хэмжээ маргааш эхэлж, хоёр өдөр үргэлжилнэ. Нөгөөдөр 21 цагаас "Хурд" хамтлаг Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой өндөрлөнө. 

viber image 2023 07 31 14 30 35 152

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.