СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-07-30

Хан Тайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан яруу найргийн наадамд Б.Жамбалдорж түрүүллээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
8 сарын өмнө

Хан Тайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ “Хуурын эгшиг” яруу найргийн наадмаар эхэлсэн.

Тус наадмын эхний шатыг зургадугаар сарын 15-нд явуулсан бөгөөд 40 гаруй яруу найрагч уран бүтээлээ ирүүлсэн байна. Тэдгээрээс тунаж үлдсэн 20 яруу найрагч Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгад хүрэлцэн ирж, шүлгээ уншлаа.

“Хуурын эгшиг” наадамд 2020 оны “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Жамбалдорж болон Д.Нацагдорж, Ч.Лодойдамбын шагналт яруу найрагчид оролцлоо

“Хуурын эгшиг 2023” яруу найргийн наадамд яруу найрагч Б.Жамбалдорж тэргүүн байр эзэллээ.

Түүний хувьд “Алтайн дуулал” шүлгээрээ тус наадмын тэргүүн байрыг хүртсэн бөгөөд шагналыг Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж гардуулан өгөв.  “Хуурын эгшиг” наадамд тэргүүлсэн Б.Жамбалдоржийн хувьд 2020 оны “Болор цом”-ын эзэн болж байв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.