Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадам эхэллээ

2023 онд Завхан, Архангай, Хэнтий, Төв, Говь-Алтай аймгуудын 100 жилийн ой тохиож байгаа билээ.

Энэ сарын 26,27,28-ны өдрүүдэд бусад гурван аймаг ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн бол Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадам өнөөдрөөс хурдан морины уралдааны бүртгэл хийхээс эхэлжээ. 

Мөн өнөөдөр уяачдын наадам, хүүхдийн наадам, сайхан хос, сур харваа зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүд явагдана.

Ташрамд дурдахад, Говь-Алтай аймаг ойдоо зориулан 3,500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж, энэ сарын 20-нд ашиглалтад оруулжээ.

a37xih 362237694 679716214198989 1864037776967995143 n x9741

3mfgm7 362223086 679715937532350 3409887194348040097 n x974

wvnvoy 362219789 679716207532323 167436654688409218 n x974

v5v7e0 362651551 679716007532343 3773449065352618582 n x974Морь, сур, бөхийн барилдаан, тууль хайлах, "Хурд" хамтлагийн тоглолт болох хөтөлбөртэй Говь-Алтай аймгийн наадам наймдугаар сарын 2-нд өндөрлөх юм байна.

fohlav 363362006 585974483744847 2800236693830600233 n x974

uoore3 364046152 585974130411549 5163698637854345722 n x974

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.