Замын дундаас уралдсан морь Хэнтийн наадмыг будлиантуулсан гэв
Хан Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан их насны морьдын уралдааны үеэр Хөвсгөл аймгийн уяач Б.Отгонсэлэнгэ цахиур.мн сайтад "Морио аваад зайл, хэний нутагт наадаж байгаагаа мэдэж байна уу?" гэх зэргээр ярьсан.
Цаашилбал, "Хөвсгөлөөс ирж оролцож байгаа учир миний морийг хасчихлаа. Дээд хоёр морь нь машины шагналтай учир комиссын дарга нар чичирч байна. Сэрвээний өндрөөр хасагдсан Хэнтийн хорихын дарга Д.Хатарбаатар гэдэг хүний морийг аман хүзүүдүүлэхийн тулд ийм зүйл хийж байна" гэхчлэн ярьсан байдаг.
Харин Хэнтий-100 жилийг зохион байгуулах комиссоос "Их насны морьдын уралдаанд сэрвээний өндрийн хэмжилтээр хасагдсан (145 см байсан тул) 19 номертой морь зөвшөөрөлгүй уралдааны замд гарч түрүүлж, хэвлэлүүдэд ташаа мэдээлэл тараасаар байна" хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.