Бусдын гэрт зөвшөөрөлгүй орсон "Jet скүүтер"-ийн ажилтныг 200 мянган төгрөгөөр, тус компанийг 2 сая төгрөгөөр торголоо

“JET скүүтер" компанийн ажилтан Т нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах иргэний гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийн цахим орчинд нийтэлсэн.

Тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны дүрсний бичлэг хийхийг хориглосон заалтыг зөрчсөн тул тус үйлдлийг хуулийн байгууллага шалгасан юм.

Цагдаагийн байгууллагаас “JET скүүтер" компанийн ажилтан Т-г хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хуулийн этгээд болох тус компанийг хоёр мянган нэгж буюу 2 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.