ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50км авто зам дээр ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
2013-2015 онд баригдсан уг замыг одоо болтол улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй төдийгүй гурван ч удаа ажилласан комиссын зүгээс тодорхой үүрэг, даалгаврууд өгсөн боловч засаж, залруулах талаар ямар ч ажил хийгдээгүй өдий хүрчээ.
МСРС компанийн хийсэн барилгын зургийн алдаанаас эхлүүлээд тендер шалгаруулах, ажил гүйцэтгэх, хяналт тавих гээд бүх л шатанд алдаа дутагдалтай ажилласнаас болж чанаргүй зам баригджээ.
Хариуцлагагүй гүйцэтгэгч Чайна Жео компани хариуцлагагүй хандаж, чанаргүй хийсэн барилгын ажил дээр нэрмээс болж захиалагчийн талаас хяналт тавьж, ажилласан сэтгэлгүй, чадваргүй холбогдох газруудын балгаар Зүүн бүсийн иргэд сүүлийн 10 жил энэ байдалд хохирч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Юуны түрүүнд замыг яаралтай замаа сайжруулах хэрэгтэй дээ. Хариуцах эзэнгүй болсон гэж байхгүйшдээ. тухай тухай үедээ хариуцаж хяналт тавьсан энэ тэрийгээ зарлаад мэдээлчих хэрэгтэй.