СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-28

Дурсамж мөнхөлж, хайр түгээдэг ээж

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Эмэгтэй хүний амьдралын хамгийн сайхан, сэтгэл догдлуулсан үе нь ээж болох мөч байдаг биз ээ. Өөрөөс нь төрсөн тэр жижигхэн ертөнцийг хараад сэтгэл зүрх нь уярч, амьдралын хамгийн том бэлгийг алган дээрээ тавьсандаа талархдаг. Өрөвгөр бяцхан үрийнхээ төлөө өөрийгөө ч умартан зүтгэх хүч гагцхүү эх хүнд л бий. “Зууны мэдээ” сонин тэр л хүчирхэг эмэгтэйчүүдйийг “Ээжүүд зүгээр суудаггүй” буландаа алдаршуулдаг билээ. Өмнөх дугаартаа бид лаан урлал хийдэг Б.Баттуяаг танилцуулж байсан бол энэ удаад фото зураг угааж, зурагтай хөргөгчний наалт, гацуур модны чимэглэл хийдэг ээж Э.Энхмандахыг онцолж байна. 

Анхны бүтээл нь гацуур модны чимэглэл

Бяцхан гүнжийн ход ход инээх ээжийнх нь хувьд энэ ертөнцийн хамгийн сайхан, содон аялгуу ажээ.

Тэнтэр тунтар алхахдаа бэлдэн хөлд оруулагч дээр нааш цааш тонгочих үрээ нүд салгалгүй ширтэх мөртлөө шинэ бүтээлийнхээ санааг бодож, зураг дизайныг нь төлөвлөх түүнийг Э.Энхмандах гэдэг. Тэрбээр мэдээлэл зүйн багш мэргэжилтэй бөгөөд одоогоор дөрвөн настай хүү, зургаан сартай охиноо харан төрсний дараах амралтаа эдэлж суугаа юм. Гэвч энэ хугацаандаа зүгээр суухыг хүссэнгүй. Багаасаа л хөдөлмөрч, дайчин охин байсан тул энэ боломжийг ашиглаад өөрийгөө хөгжүүлэхээас гадна чаддаг зүйлээ хийж, жижигхэн бизнес эхлүүлээд амжжээ. Тэр нь төрөл бүрийн зурагтай хөргөгчний наалт, төлөвлөгөөний дэвтэр юм. Э.Энхмандах энэ тухайгаа “Би анх том хүүгээ төрүүлээд гэртээ суух хугацаандаа өөрийнхөө мэргэжлийн дагуу хэвлэсэн зурагтай, жижигхэн гацуур модны тоглоом хийдэг байсан. Эхлээд гэртээ, ойр дотныхон болоод ангийнхандаа хийж өгнө. Айлууд шинэ жил дөхөхөөр гацуур модоо засдаг шүү дээ. н юм билээ” гэж хуучилсан юм. Э.Энхмандахын хувьд нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуульд 13 дахь жилдээ багшилж байна. Ийнхүү үргэлж бяцхан шавь нарынхаа шуугиан дунд аз жаргалтайгаар ажлаа хийж байсан түүний хувьд жирэмсний амралтаа аваад гэртээ суухад эхлээд нэг л уйтгартай санагдсан гэнэ. Тиймээс би юу хийж чадах билээ гэсэн асуултыг өөртөө тавьжээ. Ингээд анх багш болохдоо авч байсан өнгөт принтерээ ашиглан юм хэвлэж, зураг угаахаар шийдсэн аж. Энэ санаа нь цаашаа өргөжсөөр өдгөө зурагтай хөргөгчний наалт болж хувирсан байна.

Бүтээлийн загвараа өөрөө гаргадаг

Э.Энхмандахын хувьд гэр бүл зохиохоосоо өмнө чөлөөт цагаараа аялж, зураг авах дуртай байжээ. Харин энэ бүхий л цаг үед түүнийг дэмжиж, хамгийн их тусалдаг хүн нь түүний хань юм байна. Хань нь гэргийдээ үргэлж урам өгөхөөс гадна ажлаа тарж ирээд хүүхдүүдээ саатуулахаас эхлээд соронз зүсэж өгөх зэрэг хамгийн чухал  ажлуудыг нь нугалж өгдөг тухай Э.Энхмандах онцолж байв. Тэрбээр “Хань минь намайг хамгийн их дэмждэг учраас би хийж буй ажилдаа ерөөсөө түүртдэггүй. Харин ч намайг дэмжээд А3-ийн шинэ принтер авч өгсөн. Гэтэл юм. Учир нь миний захиалагчдын ихэнх нь бяцхан хүүхдийнхээ зургийг хэвлүүлж, хөргөгчин дээрээ нааж, дурсамжаа мөнхлөхийг хүссэн хүмүүс байдаг юм. Ер нь эг шүү дээ” гэсэн юм. Э.Энхмандахын хувьд хийж буй бүтээлийнхээ бүхий л загварыг өөрөө сэтгэж гаргадаг гэнэ. Түүний төлөвлөгөөний дэвтэр нь хүүхдийн хичээлийн хуваарь болон өдөрт хийх ажлын жагсаалтаа бичихэд зориулагдсан аж. Гол давуу тал нь чийгтэй алчуураар арчаад олон удаа хэрэглэх боломжтой юм байна. ажээ. Тэрбээр “Би анх принтер авчихаад 100 зургийг 20 мянган төгрөгөөр угаадаг байсан юм. Энэ үедээ зургуудыг нь зүгээр уутанд хийж өгснөөс альбом аваад хийгээд өгвөл илүү гоё болов уу гэж бодоод нэг хэсэг энэ санаагаа хэрэгжүүлсэн. юм. Учир нь хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд хөргөгч чухал байр суурийг эзэлдэг шүү дээ. Дуртай амттанаа авч идэхээр хөргөгч рүү явах бүртээ хүүхдийнхээ хамгийн өхөөрдөм үеийн зургийг харахад ямар сайхан мэдрэмж төрөх бол” гэсэн юм. 

Хоёр дахин бага үнээр нийлүүлдэг

Э.Энхмандах шиг зураг хэвлэж, бүтээл хийдэг олон хүн, студи бий. Харин тэднээс ялгарах гол онцлог нь тэрбээр зах зээлийн үнээс хоёр дахин бага үнээр худалддаг юм байна. Жишээлбэл, Э.Энхмандах жуулчид оруулж ирдэг аяллын компаниудтай гэрээ хийж ажилладаг. Жуулчид ирсэн улс бүрээсээ ямарваа нэг дурсгалын зүйл авах сонирхолтой байдаг. Э.Энхмандахын хувьд энэ хэрэгцээг нь хангахын тулд Монголын газрын зураг болоод байгалийн үзэсгэлэнтэй газруудын зурагтай соронзон наалт хэвлэдэг юм байна. Үүнийгээ гэнэ. Тэрбээр түүхий эдээ ихэвчлэн урдаас захиалдаг юм байна. Анх Монголоос авч байсан боловч арай үнэтэйгээс гадна чанарын шаардлага хангадаггүй байсан гэнэ. Түүний хамгийн их зарагддаг бүтээгдэхүүний нэг нь төлөвлөгөөний дэвтэр юм байна. Ялангуяа хичээлийн шинэ жил, төгсөлтийн баярын үеэр эрэлт хэрэгцээ нь ихэсдэг гэж байв. Э.Энхмандах “Би багшийн мэргэжилдээ их дуртай. Уг нь дунд анги дааж авсан боловч охиноо төрүүлэх болоод түр завсарлачихлаа. Ангийнхаа хүүхдүүдийг их санаж байна. Удахгүй охиноо цэцэрлэгт оруулчихаад ажилдаа орно” гэж байсан юм. Тэрбээр . Би тэртээ тэргүй багшийн ажилдаа эргээд орно. Тиймээс хүүхдээ харах энэ хугацааг ашиглаад өөр зүйл туршиж, хийж үзмээр байна” гэв. Өнөөдөр мянга мянган ээжүүд хүүхдээ хараад гэртээ сууж байгаа. Тэд юу хийхээ, юу хийж чаддагаа, хэрхэн эхлэх тухайгаа мэдэхгүй эргэлзсээр байдаг билээ. Тэдэнд хандаж, хоёр хүүхдийн бүтээлч, хөдөлмөрч ээж Э.Энхмандах “Бүсгүйчүүд маань хүүхдээ харах хугацаандаа ямарваа нэг зүйл хийхээр төлөвлөсөн бол цаг алдалгүй эхлүүлдэг байгаарай гэж зөвлөе. Учир нь . Түүний дараагийн зорилго нь өөрийн хэвлэлийн компанитай болох. Мэдээж Э.Энхмандах хөдөлмөрч, зүтгэлтэй, хүчтэй эмэгтэй болохоор удахгүй энэ мөрөөдлөө биелүүлэх биз ээ. 

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 148 (7133)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.