НӨАТ-ын буцаан олголтоосоо 18846 иргэн 298.1 сая төгрөгийн татвараа төлжээ

2023 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтоосоо 298.1 сая төгрөгийн хөрөнгийн албан татвараа 18846 иргэн шимтгэлгүй, хялбар төлсөн гэж Монголын Татварын албанаас мэдээллээ.

Татвар төлөгчид хоёр хувийн буцаан олголтоор 5 төрлийн татвар, зарим төлбөрийг төлөх боломжтой юм. Үүнд,

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар,
  • Галт зэвсгийн албан татвар,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/,
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
  • Малын тоо толгойн албан татвар,
  • Авто замын байгууламж ашигласны төлбөр багтдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.