Ц.Хулан, Б.Отгонбаатар нар нь тусгай албаны ажилтнуудаас 238 сая 683 мянган төгрөг авсан нь тогтоогджээ

Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг гэм буруутайд тооцож, шүүх шийдвэрээ гаргажээ. Яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сарын хорих ял оноосон бол тус хэрэгт холбогдсон Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял оноожээ. 

Шүүхийн шийдвэрлэлтийн тоймыг хүргэе.

Тус тоймд "Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхэд шилжүүлэхдээ нууцтай холбоотой буюу маш нууцын зэрэглэлтэй ирүүлсэн тул шүүх хуралдааныг хаалттай хянан хэлэлцсэн.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох Эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх 2023 оны долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дөрвөн өдрийн турш хаалттайгаар хянан хэлэлцлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав, 3.1 дүгээр зүйлийн нэг, 3.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, есөн жил зургаан сарын хугацаатай хорих ялаар,  Шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав, 3.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, найман жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн  хэмээн үзэж шүүгдэгч Ц.Хулангаас 159,753, 220 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Отгонбаатараас 78,930,170 төгрөг, тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тус хэрэг нь төрийн нууцтай холбоотой, маш нууцын зэрэглэлтэй учраас үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.