"Петрочайна Дачин тамсаг"-ийн ажилтан тос олборлох төхөөрөмжид хавчуулагдаж амиа алджээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07.40 цагт Дорнод аймгийн Халхгол сумын нутагт “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ви Эс Эм” ХХК-ийн туслах ажилтан О нь нас барсан дуудлага, мэдээлэл иржээ.

Тус хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Урьдчилсан байдлаар ажилчдын кемп дээр утасны сүлжээгүй тул зарим ажилчид газрын тосны “Донки” байрлах газарт очиж утсаар ярьдаг гэх ба гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.