Азийн сурагчдын АШТ-нд оролцсон манай улсын баг II байрт шалгарчээ
Азийн сурагчдын Аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг тамирчид амжилт дүүрэн оролцжээ.
Азийн сурагчдын АШТ Узбекистан улсын Ташкент хотноо 7 сарын 13-22 хооронд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд манай улсын баг тамирчид амжилттай, сайн оролцсон байна. Азийн сурагчдын АШТ-нд нийт 17 орны 320 гаруй өсвөрийн шатарчид охид, хөвгүүд тус бүр 6 насны ангилалд өрсөлдөж, оюун ухаанаа сорин өрсөлджээ. Монгол Улсаас нийт 20 өсвөрийн шатарчид оролцохдоо дараах амжилтуудыг гаргажээ.
Түргэвчилсэн төрөлд:
- Идэрийн ЦЭЛМЭГ 1-р байр, 7 хүртэлх нас
- Идэрийн ЦЭЛМҮҮН 2-р байр, 9 хүртэлх нас
- Цэнгэлийн АМИН-ЭРДЭНЭ 1-р байр 11 хүртэлх нас
- Ганбатын ТЭНГҮҮНДАЛАЙ 1-р байр, 13 хүртэлх нас
- Хишигбатын ӨЛЗИЙХИШИГ 1-р байр, 17 хүртэлх нас
Түргэн төрөлд:
- Идэрийн ЦЭЛМЭГ 1-р байр
- Идэрийн ЦЭЛМҮҮН 2-р байр
- Ганбатын ТЭНГҮҮНДАЛАЙ 1-р байр
- Төмөрчөдөрийн ТҮВШИНТУЛГА 2-р байр, 11 хүртэлх нас
Стандарт төрөлд:
- Идэрийн ЦЭЛМҮҮН 1-р байр
- Ганбатын ТЭНГҮҮНДАЛАЙ 1-р байр
- Хишигбатын ӨЛЗИЙХИШИГ 2-р байр
- Төмөрчөдөрийн ТҮВШИНТУЛГА 2-р байр тус, тус эзэлж энэхүү үр дүнд багийн үзүүлэлтээр Монгол Улс 2-р байрт шалгарчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.