СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Налайх-Тэрэлж чиглэлийн замыг хэсэгчлэн засварлаж, түр зам гаргажээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Улсын чанартай А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн авто замын 46-48 дахь км-т ээлжит засварын ажил хийж байна. Иймд тус авто замыг хэсэгчлэн хааж, түр зам гаргаж, зорчих хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж байна.

Түр замаар зорчихдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс хурд багатай зорчих, хуурайшилтай үед шороо босож үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой зорчих, хур тунадас ихтэй үед шавар, уснаас болгоомжлохыг анхаарууллаа.

Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч хур тунадас ихээр орсон үед том оврын тээврийн хэрэгсэл газар ухах, суух нөхцөл байдал үүсвэл чирч гаргах, шороо дүүргэх зэрэг ажлуудыг давхар төлөвлөн ажиллаж байгаа аж. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.