Сураггүй алга болсон сэтгэцийн эмгэгтэй малчныг эсэн мэнд олжээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багийн “Агьт” гэдэг газар малчин Г нь өчигдөр /2023.07.20/ өдрийн 15:00 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг 22:40 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг мөн Цагдаагийн тасгийн алба хаагчид малчин Г /36 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг 22:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Ингээд /2023.07.21/-ний өдрийн 00:45 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 25 км-т малчин Д-ын гэрээс эсэн мэнд олжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.