НӨАТ-ын сугалаанаас супер азтан тодорчээ
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр боллоо. Энэ удаагийн тохиролд 2023 оны зургаадугаар сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 42,479,700 баримтыг оролцуулав.
Өнөөдрийн тохирлоор нийт 42745 азтан шалгарсан байна.
Тохирлын дүн:
-3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 38,489
-4 орон таарсан /40,000-100,000 төгрөг/: 3,818
-5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 380
-6 орон таарсан /100,000- таван сая төгрөг/: 53
-7 орон таарсан /500,000-10 сая төгрөг/: дөрөв
-8 орон таарсан: супер азтан нэг тодорчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.